#НОЦТОЙ‼️ ХОНГИЛЫН НҮҮР ЦАРАЙГ АРД ТҮМЭН ХАРЖ БАЙНА. Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ДААЛГАВРААР” Д.ЭРДЭНЭБИЛЭГ, О.ОРХОН НАРЫГ СУЛЛАСАН БОЛОЛТОЙ

2019.03.05-нд ЭЦГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нараас байцаалт авч, тэднийг орой нь Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байгаа юм.

Мөн өдрийн 16 цаг орчимд ЭЦГ-ынхан баривчлагдсан гурван хүний ажлын байр, гэрт нь нэгжлэг хийсэн байна. Тэгвэл цагдан хоригдсон сэжигтнүүдийг 2019.03.06-нд суллалаа. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхий шүүгч Ц.Зоригтод чиглэл өгсний дагуу Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарыг сулласан бололтой.

Тэгвэл шүүхээс дараах мэдээллийг өгөв.
Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Х.Идэрийн шийдвэрээр, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүх О, Э, Х, П нарыг хэрэгт авагдсан бичиг баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг үндэслэн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тэдгээрийг суллаж шийдвэрлэлээ.

МОНГОЛД АЙМШИГ НҮҮРЛЭЖ ШҮҮХ БҮРЭН ЯЛЗАРСНЫГ БҮГД ХАРЦГААЛАА
БҮХЛЭЭР НЬ ЦЭВЭРЛЭХ ЗАЙЛШГҮЙ БОЛЖЭЭ

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах