ОБЕГ-аар анхааруулж байна

Орон нутгийг зорьж буй иргэдийг гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхааруулав. Учир нь Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр Монгол Улсын ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан харилцан адилгүй байгаа аж.

Тиймээс бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалга зохион байгуулахгүй байж, эрсдлээс сэргийлэх, цаашлаад хөдөө орон нутагт  зорчихдоо зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах