Орон нутгийн сонгуулийн НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ маргааш болно


Орон нутгийн сонгуулиар саналын тоо нь тэнцсэн нэр дэвшигчдийн нэмэлт санал хураалт аравдугаар сарын 25-ны Ням гарагт зохион байгуулагдах гэж байна.

Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулна” гэж, 78 дугаар зүйлийн 78.2-д “Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гаргаж, уг шийдвэрт санал авах өдөр, байрыг заах ба амралтын өдөр явуулна” гэж заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэмэлт санал хураалтыг аймгийн нэг, дүүргийн нэг, сумын 60 тойрог, нийт 62 тойрогт 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгнө.

Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргах юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах