ОХУ, БНХАУ-ууд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд нэгдлээ


НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нь 47 суудалтай бөгөөд гурван жилд нэг удаа сонгууль явуулж таван бүсчлэлд гишүүд сонгодог уламжлалтай. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар ОХУ болон БНХАУ тус байгууллагын гишүүнээр дараагийн гурван жилд ажиллахаар сонгогдлоо.

Дэлхий даяар хүний эрхийг сурталчлах, хамгаалах зорилготой уг байгууллагын гишүүдийг сонгох нууц санал хураалт НҮБ-ын Нью Йорк хот дахь байранд болсон ба дээрх хоёр улсаас гадна Пакистан, Куба улсууд сонгогдсон байна.

НҮБ-ын гишүүн 193 улс тус сонгуулийн таван бүсэд нэр дэвшигчдэд саналаа өгдөг ба энэ удаагийн хамгийн өрсөлдөөнтэй бүс нь Ази Номхон далайн бүс байлаа. Хүний эрхийн зөвлөл нь 3, 6, 9 дүгээр сард тус бүр нэг удаа ээлжит хурлаа хийдэг ба хэзээ ч хамаагүй ээлжит бус хуралдаан хийх боломжтой юм.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орнуудын бүсчлэл:

  • Африкийн улсууд /13 суудалтай/
  • Ази Номхон далайн улсууд /13 суудалтай/
  • Зүүн Европын улсууд /6 суудалтай/
  • Латин Америк болон Карибын тэнгисийн улсууд /8 суудалтай/
  • Баруун Европ болон бусад улсууд /7 суудалтай/

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр 2021-2023 оныг хүртэл сонгогдсон шинэ гишүүд:

Африкийн улсууд /13 суудалтай/:

  • Кот д’Ивуар
  • Габон
  • Малави
  • Сенегал

Ази Номхон далайн улсууд /13 суудалтай/:

  • Хятад
  • Балба
  • Пакистан
  • Узбекистан

Зүүн Европын улсууд /6 суудалтай/:

  • ОХУ
  • Украин

Латин Америк болон Карибын тэнгисийн улсууд /8 суудалтай/:

  • Боливи
  • Куба
  • Мексик

Баруун Европ болон бусад улсууд /7 суудалтай/:

  • Франц
  • Их Британи

Өмнө нь байсан буюу одоо байгаа гишүүн орнууд:

Африкийн улсууд /13 суудалтай/:

  • Кот д’Ивуар
  • Габон
  • Малави
  • Сенегал

Ази Номхон далайн улсууд /13 суудалтай/:

  • Хятад
  • Балба
  • Пакистан
  • Узбекистан

Зүүн Европын улсууд /6 суудалтай/:

  • ОХУ
  • Украин

Латин Америк болон Карибын тэнгисийн улсууд /8 суудалтай/:

  • Боливи
  • Куба
  • Мексик

Баруун Европ болон бусад улсууд /7 суудалтай/:

  • Франц
  • Их Британи

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах