Парист дунд сургуулийн багшийн толгойг тасджээ


Францын нийслэл Парис хотын баруун хойд хэсгийн захад орших нэгэн дунд сургуулийн ойролцоо исламын террорист этгээд сэтгэл сэрдхийлгэм аймшигт халдлага үйлджээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус сургуулийн багшийг ажлаа тараад явж байхад нь хутгатай этгээд дайрч, толгойг нь тасдсан аж.

Хохирогч багш нь сурагчдадаа зөнч Мухаммедийн тухай маргаан дагуулсан хүүхэлдэйн зиног үзүүлснээс болж ийнхүү хэрцгийгээр амь насаа алджээ. Халдлага орон нутгийн цагаар 17:00 цагийн үед болсон аж.  Цагдаа нар сэжигтнийг баривчлах явцдаа буудаж хөнөөсөн байна. Одоогоор сэжигтэн этгээд хэн болох талаар мэдээлэл гараагүй байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ хэргийг хичээл заах эрх чөлөөнд халдсан исламын террорист халдлага хэмээгээд, хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ.

Францад өмнө нь 2015 онд Чарли Хебдо сэтгүүлд исламын зөнч Мухаммедийг элэглэсэн зураг нийтэлснээс болж халдлага гарч байв. Мөн гурван долоо хоногийн тус сэтгүүлийн хуучин байрны гадна хоёр хүн рүү хутгатай этгээд халдаж, гэмтээжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах