Путин НҮБ-д үнэгүй вакцин санал болгожээ

   Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн эсрэг дэлхийн анхны вакцин гэгдээд буй “Спутник-V” вакциныг НҮБ-ын ажилчдад үнэгүй нийлүүлэхэд бэлэн байна гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр “ОХУ НҮБ-ын сайн дурын ажилчдад коронавирусийн эсрэг вакцины дэмжлэг үзүүлэхэд бэлэн. Аюулт цар тахал хэнийг ч ялгадаггүй. Иймээс онцгой бүс нутагт онцгой нөхцөл байдалд ажиллаж буй НҮБ-ын сайн дурын ажилчдыг бүх талаар тусалж дэмжинэ” гэв.

Түүнчлэн энэ үеэр Путин коронавирусийн эсрэг вакцин бүтээх асуудлаар өндөр түвшний олон улсын цахим бага хурал ойрын хугацаанд хийхийг санал болгожээ. Мөн ОХУ “Спутник-V” вакциныг хилийн чанадад нийлүүлэх тал дээр бусад улс орон, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах