Самар түүхээр явсан иргэн сураггүй алга болжээ

    Булган аймагт 59 настай эрэгтэй самар түүхээр яваад сураггүй алга болжээ.

Тодруулбал, тус аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар Орхон аймгийн харьяат иргэн Л /59 настай, эрэгтэй/ есдүгээр сарын 14-ний өдрийн 17:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 15-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 2 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг өчигдөр буюу есдүгээр сарын 16-ны өдрийн 07:30 цагт эхлүүлж 1 дүгээр бүлэг  Тариахтай давааны “Аньст толгой” гэдэг газраас “Баянгол” гэдэг газар хүртэл явганаар 10 км,  2 дугаар бүлэг Тариахтай давааны “Аньст толгой” гэдэг газраас “Хавчирганга” гэдэг газар хүртэл явганаар 10 км  нийт 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд  хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон.

Өнөө өглөө буюу есдүгээр сарын 17-ны өдрийн 07:30 цагт эрлийг дахин эхлүүлжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах