СКАНДИНАВЫН ОРНУУД: НОРВЕГИЙН ҮЗЭСГЭЛЭНГ БИШРЭХ НЬ

Их хотын завгүй амьдралаас түр ч атугай холдож, хүмүүс тасралтгүй холхилддог ч цаанаа л амьд бус гудамжуудаас гарч, амьсгаа авахыг хүссэн, эсвэл хаа нэг тийшээ явмаар байгаа ч яг хаачихаа мэдэхгүй аялалын богцоо бэлдээд сууж буй буй хүн бүрт зориулан “Скандинавын орнууд” цуврал нийтлэлийг хүргэж байна. Энэ удаад бид Норвегийг үзэсгэлэнт байгаль, диваажин мэт өвлийн цэцэрлэгт хүрээлэн гэх мэт хамгийн тансаг, тухтай басхүү адал явдалд хөтлөх бүхнийг сорчлон бэлтгэлээ.

НОРВЕГИЙН ҮЗЭСГЭЛЭНГ БИШРЭХ НЬ:

Норвегийн нийслэл Осло хотод байрах “Ослогийн өвлийн цэцэрлэгт хүрээлэн” хэмээх гайхамшигт газар бий. Үүнд  уулын цана, сноубордоор гулгагчдын талбай, Осломарка руу цанаар гулгах гэх мэт адал явдалт . Цэвэр цэнгэг агаарын эх уурхай энэ газарт өвлийн улиралд аялахад хамгийн тохиромжтой.

Онцлох эвэнт:

  1. “Inferno” наадам (хар метал хөгжим),
  2. 3-р сард Холмэнколлений наадам (цанаар гулгах, цанын үсрэлт),
  3. 6-р сард Норвегийн мод (рок хөгжим),
  4. 8-р сард болох Айя наадам (гадаах хөгжмийн наадам),
  5. 12-р сард Энхтайвны шагнал гардуулах ёслол. (Нобел орно)

Норвегийн Фьорд. Энэхүү байгалийн үзэсгэлэн нь Норвегийн хойд хэсэгт байрлах бөгөөд 10-12 мянган жилийн өмнө болсон мөстлөгөөс болж үүссэн байна. Үүнийг Норвеги хэлээр “фьорд” гэдэг бөгөөд орчуулбал “булан, тохой” гэсэн утгатай аж. Энэ газар Норвегийн хоёр дахь том хот болох Бергенд байрладаг. Аялалд явахдаа: Аялалын замаар эсвэл Флемийн эгц төмөр замаар, дугуйн замаар, явганаар, цанаар гулгаж эсвэл автомашинаараа аялах бүх боломж бий.

Онцлох эвент:

  1. 7-р сард Норвегийн хамгийн сайн зоогийн газрууд нэг дор цуглаж Скандинавын хамгийн том хоолны наадам болох Гладмат фестивальд оролцдог. Энэ үеэр та аялавал бүх төрлийн тансаг хоолыг нэг дороос амтлах боломжтой гэсэн үг.
  2. Харин 6-р сард Скандинавын хамгийн том үзүүлбэртэй урлагийн наадамд тооцогддог Бергенийн олон улсын наадам болдог

Нар жаргах хамгийн нандин мөчийг  Норвегийн хойд хэсэгт байрлах Арктикийн тойргоос мэдрээрэй. Энд дэлхийн зуу зуун хотоос мянга мянган гэрэл зурагчид зорин ирж нар жаргах торгон мөчийг хальснаа буулгадаг бөгөөд далимд нь Норвегийн хамгийн зүүн хойд цэг болох Хойд Кейпийг үзээд морддог аж.

Лофотены арлууд дотроос Хелгеландийн эрэг нь дэндүү тайван, үзэсгэлэнт газар гэдгээрээ алдаршсан.  Өвөлдөө цанаар гулгах, явган аялал хийх, зундаа далайн завиар явах боломжийг олгодог аж.

Онцлох эвент:

  1. 2-р сард Лонгир хотод болдог “Polar Jazz” хэмээх наадам бол дэлхийн хамгийн том жазз наадмуудын нэг. 

Норвегийн зүүн нутгийн уулс, цанын баазууд жилийн турш дэлхийн аялагчдын татсаар ирсэн гайхамшиг нь бүрдсэн газар. 1994 оны өвлийн олимпод зориулан баригдсан Лиллехаммерын олимпийн цэцэрлэгт хүрээлэн нь Скандинавийн цорын ганц бобслей ба морины замтайгаараа онцлог юм.

Сэтгүүлч Б.Алтанзул

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах