СКРИЙНШОТ: Ц.Элбэгдорж: Хүний эрх гэх f…-аар яах юм

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр шүүх хурал өнөөдөр /2020.01.14/ болох байсан. Гэвч “заавал уг хуралд өөрийн биеэр оролцоно” гэсэн ЕТГ-ын дарга З.Энхболд ирээгүйн улмаас хойшлоод байна.

Гүтгэсэн, гүтгээгүй гэх маргаан эрх мэдэлтнүүдийн дунд өрнөж байгаа энэ үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа дараах жиргээг оруулсан байна. Тэрбээр “Надад ойлгомжгүй байдаг. Гүтгэлээ гээд албан тушаалтан шүүхэд хандахаар. Иргэнд нэр төр гэх өндөр ойлголт бий. Даргад бол үүрэг, хариуцлага. Албан тушаалтныг хардах, гүтгэж бодох, бодлоо илэрхийлэх бол бүх эрхийн эх. Иймгүй бол эрх гэх f…-аар яах юм. Хулгайчийг хулгайч л гэнэ ш дээ” гэжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах