Сонгуулийн дүнг шуурхай найдвартай дамжуулахын тулд зам, дулааны шугам засварыг зогсоох хүсэлтийг СЕХ-ноос гаргажээ


Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт эхлэхэд гэж буй энэ үед зам, дулааны шугам завсарын ажилтай холбоотойгоор шилэн кабель тасарч, баруун таван аймгийн сүлжээ тасарчээ.

Тодруулбал, өнөөдөр буюу аравдугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын төвд хийгдэж байсан дулааны шугам засварын ажил болон Дархан-Уул аймгаас Улаанбаатар чиглэлийн дагуу 15 км-ийн зайд хийгдэж буй зам засварын ажлын явцад шилэн кабелууд тасарсан байна. Үүнээс шалтгаалан Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл аймгуудад үүрэн холбооны сүлжээ тасарсныг шуурхай засварлаж хэвийн болгосон байна.

Маргааш болох орон нутгийн сонгуулийн санал хураалтын дүнг улсын хэмжээнд 2,148 хэсгийн хороодоос 2020 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 20:00 цагаас эхлэн Сонгуулийн ерөнхий хорооны төв серверт шууд дамжуулах ажиллагаа явагдана.

Иймд аравдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд сонгуулийн дүнг шуурхай, найдвартай дамжуулах шаардлагыг харгалзан дулааны шугам засвартай холбоотойгоор газар шорооны ажил хийхгүй байхад анхаарч өгөхийг СЕХ-ноос ЗГХЭГ-т хандан хүсжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах