ТАНИЛЦ: АН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР

   Ардчилсан нам /АН/ 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өчигдөр хүргүүлсэн. Тус намаас Монгол өрх-Хөгжлийн бодлого нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулсан тухайгаа энэ үеэр танилцуулж байсан. УИХ-ын гишүүн, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн З.Нарантуяа энэ талаар “Хөтөлбөрийн гол цөм нь монгол айл бүрийн амьдралд өсөлт гарахад чиглэнэ.

Монгол Улс түүхий эдээ экспортолж биш, үйлдвэрлэж боловсруулдаг байх ёстой. Тиймээс баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ түлхүү дэмжиж айл өрх бүрийг дэлхийн дундажтай ижил орлоготой болгоход чиглэнэ. Цалингийн доод хэмжээг гурван сая төгрөгт хүргэх юм. Үнэгүй орон сууцыг урьтал болгохгүй. Иргэн бүр өөрийн хөдөлмөрөөр, тохилог, хүсэл сонирхолдоо нийцсэн орон сууцаа худалдан авах боломжийг бүрдүүлнэ” хэмээсэн юм. Энэ удаа АН-ын мөрийн хөтөлбөрийн гол утга, агуулгыг танилцуулж байна.

Бизнес Эрхлэгчид дээ Салбараараа Нэгдэж Төсөл Хөтөлбөрүүдээ Хэлэлцэж Эхэлье!

Монголчуудаа “Дэлхийн Дундаж Орлоготой Монгол Хүн” зорилтоо хэрэгжүүлье!

АН хэрэгжүүлж болох тооцоо судалгаатай Мөрийн хөтөлбөр дэвшүүлдгээрээ ялгаатай. Иргэд маань “Мал болон орон сууц хувьчлал, иргэн бүрт газар өмчлүүлэх, гадаад паспорт, 4-н 10-н буюу шударга татварын тогтолцоо, хамтын тэтгэвэр, ЖДҮ эрхлэгчдээ бодитоор дэмжих бодлого, Эрдэнийн хувь( 1072), 40,000 айл орон сууц хөтөлбөр, иргэдэд ойрхон төрийн үйлчилгээ(1111 төв), Төсвийн авилгачдыг хянах шилэн дансны тухай хууль, бензиний үнийн бүрдлийг ил тод байлгаж иргэдийн амьжиргааны өртгийн өсөлтийг аль болох тогтворжуулах бодлого…” зэрэг ажлуудыг хийж ирснийг санаж байгаа.

Энэ 2020 оны УИХ-н сонгуульд оролцох АН-н мөрийн хөтөлбөрийн онцлог нь эхлээд иргэд, аж ахуйн нэгждээ амьдрах, ажиллахад өрсөлдөх чадвартай, таатай, тогтвортой орчныг бий болгох, түүнчлэн боломжтой бүх дэмжлэгийг үзүүлэх юм. АН-ын энэ Мөрийн хөтөлбөрт “улсын дундаж цалин (аль ч оронд төрийн албан хаагчид, багш, эмч нарын цалинг хэлдэг)-г 1000$ ( одоо 400$ байгаа) буюу 3 сая.төгрөг, нэг хүнд ногдох Үндэсний Бодит Орлогыг(ҮБО,real national income) 10,000$( одоо 4100$ байгаа), нийт ҮБО-г 40 тэрбум $( одоо 13.2 тэрбум байгаа)”-т хүргэх тоон зорилт оржээ.

Энэ зорилт нь цэвэр эдийн засгийг тэлэх бодлого буюу нэмүү өртөг шингэсэн экспортын чиглэлийн шилдэг технологи бүхий боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, энэ бодлогыг хэрэгжүүлэгч нь хувийн хэвшил, дотоод, гадаад хөрөнгө оруулагчид ” Баялаг Бүтээгчид, Бүтээлч Монгол Хүн” байх учиртай.

Энэ бол Баруун төвийн үзэлтэй АН-н үзэл баримтлал, энэ үзэл санаагаа тунхагласан болно. 1 хүнд ногдох ҮБО-н 10000$ бол дэлхийн дундаж, энэ утгаараа “Дэлхийн Дундаж Орлоготой Монгол Хүн” нь 3.3 сая Монголчууд бидний үндсэн зорилт болно. Төр, засаг энэ зорилтыг хэрэгжүүлэхэд гол нь төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, зээлийг хүүг бууруулах, төсвийг алдагдал багатай баталж төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг бизнесийн орчныг сайжруулах үндсэн ажлаа хариуцах хэрэгтэй. Баялаг Бүтээгчид ээ эдийн засгаа дунд хугацаанд 3 дахин тэлэх төсөл, хөтөлбөрүүдээ хэлэлцэж эхлэхэд ойртож байна.

Хичээсэн Хүн Сайхан Амьдрах Орчинтой,Нийгмийн Олонх нь Дундаж Орлоготой Итгэл Төгс Монгол Орноо Хөгжүүлье!

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах