ТАНИЛЦ: ИРЭХ ЖИЛҮҮДЭД МАНАЙ УЛС ЯМАР ЯМАР ӨР ТӨЛӨХ ВЭ

Энэ удаагийн сонгуулийг маш хариуцлагатай хэмээн тодотгосон шалтгаануудын нэг нь яах аргагүй манай улсын гадаад өр. Учир нь Манай улсаас их хэмжээний гадаад өр төлбөрүүд нэхэгдэх хугацаа дөхсөөр байна. Шинэ засгийн газарт доорх хэмжээний их өрийг дарах,  хуримтлал үүсгэх, вируснаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг даван туулах гээд тулгарч буй асуудлууд ихтэй. Үүнийхээ хэрээр хариуцлагатай ажиллах үүрэг оногдож байгаа билээ. 

Ирэх дөрвөн жилд Монгол Улс ямар өр төлөх ёстой вэ гэдгийг танилцуулъя.

2021.04.06-нд 

“Мазаалай” бондын 500 сая ам.доллар

2022.12.05-нд

“Чингис” бондын 1 тэрбум ам.доллар

2023.05.01-нд

“Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар

2023.10.23-нд

Хөгжлийн банкны 500 сая ам.доллар

2023.12.16-нд

“Самурай” бондын 600 сая ам.доллар

2024.03.09-нд

“Хуралдай” бондын 600 сая ам.долларын өрийг төлөх учиртай.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах