ТОДРУУЛГА: Солонгост нас барсан иргэдийн тариулсан үйлдвэрийн вакциныг Монголчууд тариулсан уу?

Монголд томуугийн эсрэг вакцинжуулалт ид хийгдэж буй энэ өдрүүдэд Өмнөд Солонгост вакцин хийлгээд нас барсан иргэдийн тоо өчигдрийн байдлаар 25 хүрсэн тухай дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Томуугийн вакцинаа Өмнөд Солонгосоос авсан манай улсын хувьд энэ бол санаа зовоох мэдээ.  Тиймээс бид манай улсад хийгдсэн томуугийн вакцин аль үйлдвэрийнх болохыг нарийвчлан тодрууллаа. 


Эхлээд Өмнөд Солонгос дахь нөхцөл байдлын талаар мэдээлэхэд, тус улсын эмч нар нь эрх баригчдаасаа вакцинжуулалтын аяныг түр  зогсоохыг шаарджээ.

 Тус улсын Ерөнхий сайд Чун Сэ Кюн нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд энэ хэрэг дээр мөрдөн байцаалт явуулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ. Гэсэн ч эрх баригчид вакцинжуулалтыг зогсоохгүй гэдгээ өчигдөр /2020.10.22/ болсон хуралдааны үеэр мэдэгдсэн юм. Учир нь, урьдчилсан шатны дүгнэлтээр дээрх хүмүүсийн нас баралт томуугийн вакцинтай шууд холбоогүй гэж гарсан аж.

Нас барсан иргэдийн 10нь SK Bioscience, 5 нь Boryung, GC Pharma,  1 нь Korea Vaccine, 4 нь Sanofi үйлдвэрийн вакцин хийлгэжээ.

Өмнөд Солонгосын засгийн газрын хэрэгжүүлж буй вакцинжуулалтын аянд 8.36 сая хүн хамрагдсан бөгөөд үүнээс 350 орчим хүнд хариу урвал илэрсэн байна. Тус улсын Засгийн газраас нийт 19 сая орчим хүнийг томуугийн вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөөд байгаа юм.

Эх сурвалж: Ройтерс агентлаг 

Манай улсад хийгдэж буй вакцин олонхи нь Өмнөд Солонгосын үйлдвэрийнх тул бид дээр дурдагдсан үйлдвэрүүдийн вакциныг Монголд тарьсан эсэхийг тодрууллаа. Монголд томуугийн вакцин тарьж буй эмнэлгүүд олонхи нь Green Cross үйлдвэрийн вакцин тарьсан бөгөөд энэ нь нас барсан иргэдийн тариулсан вакцины үйлдвэрүүд дунд дурдагдаагүй байна. Харин нас барсан 25 иргэнээс 10 нь хийлгэсэн SK Bioscience үйлдвэрийн вакциныг Reha Med эмнэлэг тарьжээ.

Тодруулбал, улсын сургууль, цэцэрлэгүүдээр хийгдэж буй вакцин нь БНСУ-ын Green Cross үйлдвэрийнх юм байна.  Интермед, УБ Сонгдо эмнэлгүүд мөн адилхан Солонгосын “Green Cross” үйлдвэрийн вакцин тарьж байгаа юм байна. Харин “Reha Med” SK Bioscience үйлдвэрийн 4 цэнт вакцин тарьжээ. SOS Medical Mongolia эмнэлгийн хувьд Нидерланд улсад үйлдвэрлэсэн томуугийн эсрэг вакцин тарьж байгаа юм байна.  

 

 

 

 

 

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах