ТУСГААРЛАХ БАЙРАНД НИЙТ 309 ЭМЧ, АЖИЛЧИД АЖИЛЛАЖ БАЙНА

Эрүүл мэндийн яамнаас Сovid-19 цар тахлын тахлаар цаг үеийн мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө. “Өнөөдрийн байдлаар 2128 иргэн ажиглалтад байна. Дархан-Уул аймагт 23 хүн иргэн орж ирснээс 2 тохиолдол сэжигтэй хэмээн ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Нэг иргэний халуун буусан байдалтай байна.

Тусгаарлах байрнуудад нийт 309 эмч, эмнэлгийн ажилчид ажиллаж. Тусгаарлах байрны бэлэн байдлыг хангахад анхаарч байна. Тусгаарлах байрыг бэлдэхийн тулд зочид буудал, дотуур байр, эмнэлэг сувилал гэх зэргийг судлан ажиллаж байна. Бид нийт 5000 ор нээхээр ажиллаж байгаа. Орон нутагт мэргэжлийн эмч нар ажиллаж галт тэргэнд зорчиж байгаа иргэдийн халууныг 3-4 удаа хэмжиж байгаа бөгөөд сэжигтэй тохиолдол илэрсэн даруйд тусгаарлан ажиллаж байна” гэлээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах