Төв аймгийн нутаг дэвсгэрт анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Төв аймгийн нутаг дэвсгэр Баяндавааны замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Тодруулбал, Улаанбаатар хотоос зүүн аймгийг чиглэсэн замд буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт усархаг аадар бороо ихээр орсны улмаас тус сумын Баяндавааны зүүн талд замын зорчих хэсэг рүү шороо, чулуу урсан орж, зорчих хэсэг бохирдон тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсжээ.

Тиймээс жолооч нарыг орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах