Угаартсан нэг сартай хүүгийн бие тааруу байна

 Амралтын өдрүүдэд гэр хорооллын иргэдээс сайжруулсан шахмал түлшинд угаартсан гэх дуудлага мэдээлэл дөрөв иржээ.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 20-р хороо Цээнийн 19 тоотод угаартсан хүн байна гхэ мэдээлэл бүртэгэгдсэн. Дээрх дуудлага мэдээлэл 12-р дугаар сарын 1-ний өдрийн 8 цагийн орчимд ирсэн бөгөөд угаартах үед тухайн айлд эмэгтэй 18 настай Э болон эрэгтэй долоон настай Д нар байсан аж. Тэд сайжруулсан шахмал түлш хэрэглээд удаагүй угаартсан шинж тэмдэг илэрч эхэлсэн гэх ба хөнгөн угаартсан байжээ.

Цагдаагийн байгууллагаас хэргийн газраас сайжруулсан түлш 1кг зуухнаас шатсан үнс дээж авч шинжилгээнд хамруулахаар хүлээлгэн өгч Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны нутагт оршин суух хаягтай айлд угаартсан хүн байна гэх мэдээллийг 12 сарын 2-ний өдөр авсан. Цагдаагийн байгууллагаас уг мэдээллийг шалгахад эмэгтэй 37 настай Э болон түүний хүүхэд болох нэг нас долоон сартай Э нар нь хөнгөн зэргийн угаартсан байсан. Тэд гэртээ буюу өвлийн сууцандаа энгийн зууханд сайжруулсан шахмал түлш түлээд угаартсан гэх мэдээллийн өгсөн байна. Уг хэргийн газраас мөн л шахмал түлшийг дээж болгон авч, эмнэлгийн тусламж үзүүлжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн  долдугаар хороо Баянхошууны 23-1 тоотод 12 сарны 1-ний өдөр гэртээ дөрвөн хүн угаартжээ. Тус тоотод суух эмэгтэй 37 настай д, эмэгтэй 16 настай М, эрэгтэй 12 настай Д, эмэгтэй есөн настай Б нар нь хөнгөн угаартаж түргэн тусламжаар үйлчилгээ авсан аж. Хэргийн газраас холбогдох албаныхан шахмал түлш болон үнс бэхжүүлэн авсан байна.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн долдугаар хороо Хувьсгалчдын задгай 224-р цэцэрлэгийн арын хашаанд угаартсан дөрвөн хүн толгой өвдөөд байна гэх мэдээллийг ирүүлжээ. Тус тоотод суух эмэгтэй 23 настай Д, эрэгтэй 24 настай Т болон хүү эрэгтэй долоо настай Ж, мөн хүү болох нэг сартай О нар нь угаартсан байдgлтай гэртээ байсан аж. Угаартсаны улмаас нэг сартай хүү нь Эх нялхасын эрүүл мэндийн төвд хүргэгдэн биеийн байдал тааруухан хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах