УИХ-ЫН ЧУУЛГАН 16:00 ЦАГТ ХУРАЛДАНА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 16.00 цагт зарласан байна. Тус хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, сайд нарын асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Тиймээс яг одоо Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Түүний дараа 15.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах бол 16.00 цагт чуулган хуралдах юм.

Үндсэн хуулиар олгогдсон эрхээр бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Засгийн газрын танхимаа хэнээс ч хараат бусаар байгуулах боломж бүрдсэн. Иймээс энэ долоо хоногт багтаан, танхимаа бүрдүүлэх ажлыг Засгийн газрын тэргүүн шуурхайлав бололтой.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах