У.Хүрэлсүх: “Яг өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол надад алга”


Монгол Улсын Ерөнхий сайд өчигдөр Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч нартай уулзалт хийсэн. Энэ үеэр товчхон цөөн асуултад хариулт авав.

Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү? 

Энэ асуултад хариулахад эрт байна. Яг өнөөдрийн байдлаар надад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол алга байна. Хийх ажил их. Ирэх жил 100 жилийн ойн болно.

100 жилийн ойгоор дэвшиж яагаад болохгүй гэж? 

Яагаад болохгүй гэж.

Зарим УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах тухай мэдээлэл гарсан? 

Хэн тийм мэдээлэл гаргав.

Зарим гишүүд, төрийн ордноор ийм бор шувуу яваад байна?

Худал мэдээлэл. Тийм зүйл байхгүй.

Сэтгүүлч нартай уулзалт хийх үеэр Монголын ардчилал та бүхний ажлаар хаашаа явах нь вэ гэдэг нь тодорхой болно. Биднийг эрүүлээр шүүмжилж, ажилд туслаарай хэмээн мэдэгдсэн. Мөн 2021 оны төсөв батлагдсны дараа 100 сэтгүүлчийн асуултад нээлттэй хариулахаа илэрхийлсэн юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах