Фэйсбүүк хэрэглээ сэтгэл түгшилтийг ихэсгэж байгааг эрдэмтэд тогтоожээ

Сошиал хэрэглээ тэр дундаа фэйсбүүк хэрэглээ нь сэтгэл түгших хандлагыг ихэсгэж байгааг эрдэмтэд тогтоожээ.

Тодруулбал, Ирак улсад нийгмийн сүлжээ ард иргэдийн сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судлахад  иргэдэд сэтгэл түгшилт үүсгэж байсан түгээмэл нөлөөг фэйсбүүк хэрэглээ гэж тодорхойлжээ. Хоногт нийгмийн сүлжээ ашигласан хугацаа их байх тусам тухайн хүний сэтгэл түгшилт төдий хэмжээгээр их байгааг эрдэмтэд тогтоосныг ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн доктор н.Оюунсүрэн хэллээ.

Мөн дэлхий дахинд коронавирусний талаар нийт 25000 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичигджээ. 7-17 насны хүүхдүүдэд коронавирусний улмаас олон төрлийн шинж тэмдэг илэрч байгааг эрдэмтэд удааширсан хариу илрэл хэмээн тодорхойлсон аж.

Коронавирусний халдвартай жирэмсэн 114 эмэгтэйн 91 нь кесарева хагалгаагаар төрсөн бол эхээс урагт халдварласан тохиолдол бүртгэгдээгүй ч ээжийг нь эдгэртэл нярайг тусад нь байлгаж байгаа юм. Хятадад коронавирустай 1576 иргэнд хийсэн судалгаагаар 21 хувь нь даралт ихсэх, 9 хувь нь сахар, 8.4 хувь нь зүрх судас, 1.5 хувь нь амьсгалын архаг хууч өвчтэй хүмүүс байжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах