Хамтран амьдрагчаа хүчирхийлсэн хэргээр Б.Төгсбилгүүнийг…

Хамтран амьдарч байсан эмэгтэйгээ хүчирхийлсэн хэргээр яллагдагчаар татагдсан Б.Төгсбилгүүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.01.16/ 14:00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болно.

Хохирогч Ж.Одгэрэл нь шүүгдэгч Б.Төгсбилгүүнтэй хамтран амьдарч эхэлснээсээ хойш хүчирхийлэлд өртөж, хоёр ч удаа үр зулбахад Б.Төгсбилгүүн болон түүний эгч, ойрын хамаатнууд нөлөөлсөн хэмээн хуулийн байгууллагад гомдол гаргаснаар энэ хэргийг  өнгөрсөн оны эхнээс шалгаж байгаа юм.

Шүүх хурал хэдэнтээ товлогдсон ч шүүгдэгчийн өмгөөлөгч эмнэлэгт хэвтсэн, хөдөө албан ажлаар явж байгаа гэдэг шалтгаанаар хоёр ч удаа хойшилсон. Шүүх бүрэлдэхүүн энэ удаа өмгөөлөгч нарыг заавал оролцохыг сануулаад байгаа билээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах