ХАР ТАМХИ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

Дархан-Уул аймгаас хар тамхины төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал түүж бэлтгэн Нийслэл хот руу тээвэрлэн оруулж ирсэн бүлэг этгээдийг саатуулжээ.

Тодруулбал, энэ сарын 12-ний өдөр бүлэг этгээдүүд Дархан-Уул аймагт очиж мансууруулах төрлийн ургамал түүж, борлуулах зорлиготой автомашинд тээвэрлэн явсан хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлсэн байна. Ийнхүү тэд түүсэн хар тамхийг борлуулахаар тээвэрлэн явсаныг шалгалтаар тогтоосон байна. Шалгалтаар эрэгтэй 23 настай О, эрэгтэй 22 настай М, эмэгтэй 21 настай С, эмэгтэй 22 настай А, эмэгтэй 29 настай О нарын таван этгээд зохион байгуулалттайгаар хар тамхи бусдад борлуулах гэж байсан үйлдлийг таслан зогсоож бүлэг этгээдүүдийг саатуулан шалгаж байна.

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах