Холбооны нөөцийн банк 2023 он дуустал бодлогын хүүг 0 хувьд ойр хадгална

       Холбооны Нөөцийн банк 2023 он дуустал бодлогын хүүгээ 0 хувьд ойр хадгалахаа мэдэгдлээ.

Ингэснээр АНУ-д ажилгүйдэл бодитоор буурч, инфляц хоёр хувьд тогтворжих хүртэл зөөлөн бодлого баримтлах амлалт өглөө.

“Бид хөдөлмөр эрхлэлтийг дээд түвшинд хүргэж, үнийн тогтвортой байдлыг хангахыг гол зорилгоо болгон ажиллана. Үүнийг мөнгөний бодлогын стратеги, урт хугацаат зорилтуудтай холбосон. Бид хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь манай гол зорилго гэж тодорхойлсон бөгөөд энэ зорилтдоо хүрэхийн төлөө авах арга хэмжээ нь бодлогын чанартай хүндрэл учруулахгүй гэдэгт итгэж байна” гэж мэдэгдлээ.
Үүнээс өмнө хоёр хувиас доогуур барьж байсан инфляцыг эдийн засаг сул байгаа нөхцөлд ойрын хугацаанд хоёр хувиас дээш давахыг зөвшөөрөх тухайгаа мэдэгдэж байсан юм. Өөрөөр хэлбэл эртдээ 2023 он хүртэл АНУ-ын эдийн засаг цар тахлаас өмнөх түвшиндээ хүрч сэргэхгүй гэж тооцоолжээ.

Лхагва гарагийн хурлын дараах мэдэгдлийг Холбооны Нөөцийн банк эдийн засгаа сэргээхийн төлөө бүх хэрэгслээ ашиглахаар дайчиллаа гэж ойлгож болохоор байна. Цаашдаа Засгийн газрын бонд, ипотекээр баталгаажсан үнэт цаас худалдаж авах хөтөлбөрөө үргэлжлүүлнэ. Сар тутамд 120 тэрбум орчим ам.долларын бонд, үнэт цаас худалдаж авах хүлээлттэй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах