Хонгконг: Дахин 380 мянган иргэн жагслаа

Хонгконгод өчигдөр  380 мянга орчим иргэн жагсаж, эсэргүүцлээ илэрхийллээ. Цагдаагийн ажилтнууд тэднийг хүчээр тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна.

Жагсагчид Хонконгийн хүний эрх, ардчиллыг хамгаалах тухай АНУ-ын баталсан хуулийг дэмжиж буйгаа үүгээр илэрхийлсэн аж. Мөн Хонконгийн удирдагчийг шууд санал хураалтаар сонгодог болгох иргэдийн хүсэлтийг хүлээн авахыг Засгийн газраас шаарджээ.

Зарим жагсагч цагдаа нарын эсрэг шатахуун бүхий бөмбөг ашиглан, Бээжинг дэмжигч үйлчилгээний газруудыг түйвээсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.

Арваннэгдүгээр сарын 19-нөөс хойш бараг 10 өдөр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гараагүй байсан юм. Үүнээс таван хоногийн өмнө орон нутгийн дүүргийн зөвлөлийн сонгуульд ардчилсан хүчнийхэн ялалт байгуулсан билээ.

Хонконгийн Засгийн газар тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс иргэдийн ямар нэгэн хүсэлтийг хүлээж авахаас эрс татгалзаж байгаа юм. Ардчиллыг дэмжигчид ирэх долоо хоногийн ням гарагт дахин томоохон хэмжээний жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ бүхэн гэмт хэрэгтнийг Хятадад шилжүүлэн шүүлгэх хуулийн төслийг Хонконгийн иргэд эсэргүүцсэнээс улбаатай. Хэдийгээр Засгийн газар маргаантай хуулийн төслийг бүрмөсөн буцаан татсан боловч жагсагчид ардчилсан шинэчлэлийг шаардаж буй юм.

Эх сурвалж: NHK

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах