Хонконгийн тухай хуулиас болоод АНУ, Хятадын худалдааны хэлэлцээр зогслоо

АНУ Хонконг дахь хүний эрх, ардчиллын тухай хууль баталснаас болоод Америк-Хятадын худалдааны хэлэлцээрт гарч байсан ахиц дэвшил зогслоо хэмээн Вашингтоны засаг захиргаан дахь эх сурвалжаас авснаа мэдээллийн Axios сайт өнгөрөгч ням гарагт мэдээллээ.

Эх сурвалжийн хэлснээр бол хэлэлцээрийн зөвлөлдөх уулзалт яг одоо “Хонконгийн тухай хуулиас болоод зогсоод байгаа”, “Си Зиньпиний дотоод улс төрийн бодлогыг тайвшруулахын тулд” цаг хугацаа хэрэгтэй гэнэ. Одоо хоёр талд америкчууд гаалийн татвараа өөрчлөх, худалдааны харилцан итгэлцэл бий болгож хангах, Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдан авна гэсэн Бээжингийн баталгаа зэрэг харилцан тохиролцоогүй хэд хэдэн асуудал байгаа гэж хэвлэлд бичсэн байна.

Хятадтай худалдааны хэлэлцээрийн эхний шатыг дуусгасан хэлэлцээрт хаана гарын үсэг зурах газрыг Вашингтоны засаг захиргаа хараахан товлоогүй байна. Магадгүй АНУ-ын тэргүүн Дональд Трампын хотын гадна Кэмп-Дэвид дэх харшид зурж мэднэ. Энэ үйл явдлыг эх сурвалж “энэ оны төгсгөлөөс наана” болно гэсэн байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах