Хоёр настай хүүхэд цахимаар бүртгүүлэх арга

   Засгийн газрын хуралдаанаар хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахаар болсон. Бүртгэл маргааш 09.00 цагаас энэ сарын 21-ний өдрийн 14.00 цаг хүртэл явагдах юм. Бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn системээр бүртгэж, бүртгэл 14.00 цагт хаагдсаны дараа “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16.00 цагаас цэцэрлэг бүр дээр зохион байгуулагдана.

Цахим бүртгэл, элсэлтийн үед БШУЯ-ны Боловсролын мэдээллийн төвийн 75778080 дугаарын утас ажиллаж, эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгнө. Мөн цэцэрлэг бүр дээр 2020 оны 09 дүгээр сарын 18-21-ний хооронд иргэдэд туслах ажилтан ажиллана.

2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 262 цэцэрлэг, 143 ерөнхий боловсролын сургууль, төрийн бус өмчийн 437 цэцэрлэг, 123 ерөнхий боловсролын сургууль, нийт 699 цэцэрлэг, 266 ерөнхий боловсролын сургууль сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлээд байна. Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 111831 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангид 172300, дунд ангид 100031, ахлах ангид 47540 сурагч, нийт 319871 сурагч суралцаж байна. Мөн нэгдүгээр ангид шинээр 39500 сурагч элсэн оржээ.

Тэгвэл цэцэрлэгт хэрхэн бүртгүүлэх вэ? 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах