Хунтайж Чарльз коронавирусны халдвар авчээ

Английн угсаа залгамжлах хунтайж Чарльзын коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарч, одоогоор Шотландад тусгаарлагдсан тухай CNN мэдээлэв.

Өдгөө 71 настай хунтайжийн нэрийн өмнөөс “Уэльсийн хунтайжийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан. Түүний биеийн байдал одоогоор хүнд биш, гэртээ тусгаарлагдсан байгаа. Корнваллын гүнгийн ахайтан мөн адил шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь сөрөг гарсан. Хунтайж сүүлийн хэдэн долоо хоног олон нийтийн цөөнгүй арга хэмжээнд оролцсон. Вирус чухам хэнээс, хаанаас халдсан бэ гэдэг нь тодорхгүй байна” хэмээн Кларенс-хаусаас мэдэгдэл хийсэн байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах