ХУС МОДНЫ ГАЙХАМШИГТ ЧАНАРУУДЫГ МЭДЭХ ҮҮ?!

Та гэртээ өөдөсхөн ч болов хусны мөчир хадгалаарай. Учир нь хус мод орчны бүх муу муухайг зайлуулагч энергийн төв гэж болдгоос гадна галын бузрыг арилгаж гэрийн жавар үргээдэг гэж үзэн, монголчууд үүсээр нь галаа ноцоодог байжээ. Эрт үед хусны үнсний энергинд эх хүн хөнгөрч төрдөг байсан гэж үздэг байжээ. Хүүхдэд биед нь таарсан хэмжээний хус модыг өдөрт 30 минутаас багагүй хугацаагаар тэврүүлвэл муу энерги, муухай өвчин бүгдийг нь хус мод өөртөө шингээн авдаг бөгөөд эмчлэгч нь хус өөрөө гэж үздэг юм. Хүүхэд хөгшдийг хусан ойд салхилуулах нь нэг удаагийн сувилалд амраахаас илүү үр дүнтэй байдаг байна. Бороо хур элбэгтэй жил тэнгэрийн дуу аянга цахилгаан ихтэй байдаг. Хусан ой хус мод бараадсан байхад санаа амар байж болно. Хусанд аянга буудаггүй. Эмээлийн мод, сүхний иш, уур нүдүүр , үүсээр нь давс цайны сав гээд ахуйн хэрэглээг хусаар хийдэг байсан нь ардын далд шинжлэх ухаан байжээ. Хусны цэвэр үнсийг усанд хийж хонуулаад шүүж уухад цайртай төмөр, гадны эрдэсүүдээ нөхөж авч чаддаг байна. Таны биеийг шүлтлэг болгодог амьд байгаль хажууд тань ийнхүү оршиж байхад танд зөвхөн түүнийг хайрлах, олшруулан ургуулах үүрэг л ногдох учиртай. Учир нь манайд хус мод маш бага хэмжээтэй ургадаг байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах