Хэвлийдээ 915 зоос “хадгалсан” яст мэлхий

Тайландын нийслэл Банкок хотноо эмч нар, тэнгисийн ногоон яст мэлхийд хагалгаа хийж, түүний биеэс 915  зоос гарган авсан тухай мэдээлэл олны анхаарлыг татсан юм. Тодруулбал, 2017 оны 3 дугаар сард Тайландын зүүн хэсгийн Сри Рача хэмээх хотын усан санд амьдардаг, тэнгисийн ногоон яст мэлхий сэлж чадахаа больж, бие гэнэт муудсан аж. Түүний гэдэс нь ихээр томорч, улмаар амь насанд нь аюул учирсан тул, Банкок хотноо яаралтай авчран мэс засал хийж, ходоодноос нь 915  зоос гарган авчээ.  Уг хагалгаа нийтдээ 7 цагийн турш үргэлжилсэн бөгөөд дэлхийд анх удаа ийм төрлийн хагалгаа болжээ.

Түүний гэдсэнд нийт 5 кг жинтэй зоосон бөмбөлөг үүссэн байсан бөгөөд, Тайландчууд тэр яст мэлхийг мөнгөний гахайтай зүйрлэн мөнгөний яст мэлхий хэмээн нэрлэх болсон аж. Энэ үйл явдлын гол учир шалтгаан нь жуулчид түүний амьдардаг усан санд аз авчирдаг зоос байнга шиддэг байсантай холбоотой байжээ. Өдгөө 28 настай Омсин хэмээх энэхүү яст мэлхий сүүлийн хэдэн жилийн турш тус усан санд амьдарч байгаа юм. Омсин яст мэлхийд дахиад 6 сарын эмчилгээ хийх хэрэгтэй гэдгийг түүнд хагалгаа хийсэн, Тайландын их сургуулийн эмч нар хэлсэн байдаг. Тэнгисийн ногоон яст мэлхий нь 80 орчим жил насалдаг, устах аюулд орсон амьтдын жагсаалтад багтдаг юм байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах