Хятадад эмнэлгийн 1716 ажилтан коронавирусны халдвар авчээ

Шинэ төрлийн коронавирусийн тархалттай тэмцэж байгаа нийт 1716 эмнэлгийн ажилтан халдвар авсан тухай Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооны дэд дарга Зэн Ишинь мэдээлэв. Энэхүү тоо баримтыг өнөөдөр өглөө Бээжинд болсон хэвлэлийн хурлын үеэр дэлгэсэн байна.

Мягмар /2020.02.11/ гарагийн байдлаар тэдний зургаа нь нас баржээ.

Цаашдаа ч халдвар авсан хүний тоо нэмэгдэх хандлагатай байгааг Зэн Ишинь хэвлэлийн хурлын үеэр дурдсан байна. Хятадын эмнэлгүүд хамгаалалт, ариутгалын хэрэгсэл, амны хаалтны хомсдолд орсон аж. Тиймээс эмч, сувилагч нарыг хамгаалах үүднээс дээрх хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай тулгарч байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах