Хятад сансарт ямар нууц ажиллагаа явуулсан бэ?

Хятад сансарт ямар нууц ажиллагаа явуулсан бэ?

Хятад улс нь туршилтын сансрын хөлөг нууцаар хөөргөснөө мэдэгдсэн. “Long March 2F” хөлгийг есдүгээр сарын 4-нд Хятадын хойд хэсгийн Жючуань хот дахь төвөөс хөөргөсөн ба хоёр хоногийн дараа эргэж дэлхийд амжилттай газарджээ. Тус хөлөг хаана газардсаныг нууцалж байгаа ч Хятадын баруун хойд хэсгийн Такламакан цөлд буусан гэж таамаглаж буй юм.

Дэлхийн орнууд Хятадын сансрын хөлөг сансарт ямар нууц ажиллагаа явуулсныг олж мэдэхийг хичээж байна. Харин Хятадын мэдээллийн Синьхуа агентлагийн мэдээлснээр “Дахин ашиглах боломжтой сансрын хөлгийг амжилттай туршснаар сансар руу бага зардлаар тойрон аялал хийх боломжийг бүрдүүлнэ” хэмээжээ. Сансрын хөлгийн хэлбэр, хэмжээ зэрэг мэдээллийг нууцалж байгаа ч Хятад нь сүүлийн 10 жилийн турш дахин ашиглах боломжтой хөлөг бүтээхээр ажиллаж байгаа аж.

 

Хятад нь энэ оны эхээр АНУ-ын бүтээсэн “GPS” байршил тогтоох технологитой өрсөлдөх Бэйдоу системд зориулсан хиймэл дагуулын сүлжээг амжилттай бүтээсэн юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах