
PISA буюу Programme for International Student Assessment гэх олон улсын сурагчдын сурлагын түвшинг тодорхойлдог үнэлгээ 2018 оны жагсаалтаа олон нийтэд танилцуулсан байна. Судалгаанд хамруулсан орнуудын 15 настай сурагчдаас шинжлэх ухаан, математик болон унших чадварын шалгалт авдаг бөгөөд, үүгээр Хятад хүүхдүүд дэлхийг тэргүүлжээ.
Харин дэд байранд Сингапурын сурагчид орсон байна. Судалгаанд оролцсон бүх 79 улс орны нийт сурагчдын голч оноо шинжлэх ухаанд 489, математикт 489, уншлагад 487 байгаа юм.