Хүнтэй суухын тулд ОХИНОО ҮРЧЛҮҮЛСЭН гэж мэдүүлэг өгчээ

   Хэд хоногийн өмнө “Хоёр настай охиноо үрчлүүлнэ” гэсэн зар фэйсбүүкт нийтлэгдэж, олон хүнийг эмзэглүүлсэн. Энэ зар нь гэмт хэргийн сэдэл болж мэдэх эрсдэлтэй. Дээр нь “Фэйсбүүкт зар тавиж, хүүхэд үрчлүүлж болдог юм уу” гэх асуултыг иргэн бүр тавьж байв.

Бид тухайн үед холбогдох албаныхнаас охины талаар тодруулахад “Зарын дагуу Сонгинохайрхан дүүргийн нэг айл бичиг баримт шилжүүлэхгүйгээр охиныг үрчилж авсан” гэх мэдээлэл өгч байв.

Уг асуудлыг одоо Төв аймгийн Жаргалан сумын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд охины ээжээс мэдүүлэг авчээ.

Охины ээж эхний байдлаар “Би хүнтэй суухаар болсон тул охиноо айлд үрчлүүлэхээр шийдсэн” гэж мэдүүлсэн байна. Одоогоор тухайн эмэгтэйд ямар нэг ял шийтгэл оногдуулаагүй, хэрэг мөрдөн шалгалтын түвшинд үргэлжилж байгааг эх сурвалж хэллээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах