ЦЕГ: “Г” гэгч нь согтуурсан үедээ иргэн О.Осоржамаагийн биед халдсан болохыг тогтоосон

Иргэн О.Осоржамаа бусдад зодуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад буй.

Энэ дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад, 2020.09.22-ны өдрийн 15:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс-1” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд 1975 онд төрсөн “Г” гэгч нь согтуурсан үедээ иргэн О.Осоржамаагийн биед халдсан болохыг тогтоон,  үргэлжлүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байгааг мэдээллээ.

Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэн өөрөө гомдол, мэдээллээ гаргах болон тухайн хэргийг харсан гэрч дуудлага өгсөн тохиолдолд хэргийг цагдаагийн байгууллагад шалгах нөхцөл бүрддэг байна.

Иргэн О.Осоржамаа өмнө нь удаа дараа гудамжинд зодуулсан талаар мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч байсан бөгөөд тэдгээр тохиолдлуудад зодсон хүмүүст хариуцлага тооцож байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах