Чихэвчнээс болж сонсгол буурвал сэргэх боломжгүй

Хүн эргэн тойрон дахь мэдээллийнхээ 30 хувийг сонсголоороо дамжуулан хүлээн авдаг. Гэвч технологийн дэвшил, ухаалаг утасны хэрэглээнээс үүдэн чихэвчийг өргөнөөр ашигладаг болсноос эргэн тойрон дахь дуу чимээг сонсож чадахгүйд хүрч байна. Чихэвч зүүж яваад анхааруулж хэлснийг сонсолгүй барилгын төмөрт даруулсан, галт тэргэнд дайруулсан эмгэнэлт тохиолдлууд манайд олон бүртгэгдсэн. Мэдрэхүйн чухал эрхтнээ анхаарал болгоомжгүй байдал, зохисгүй хэрэглээнээсээ болж өвчлүүлнэ гэдэг юутай харамсалтай.

ДЭМБ судалгаагаараа өнөөдөр 12-35 насны 1.1 тэрбум хүнд сонсголгүй болох аюул нүүрлэж байгааг тогтоосон байна. Ялангуяа, 15-35 насны залуучууд хөгжим, чихэвч, зугаа цэнгээний газрын хэт чанга дуу, шуугианаас болж сонсголоо алдах нь түгээмэл  байгаа аж. Дэлхий нийтээр сонсгол бууралтын эсрэг жил бүр 750 тэрбум ам.доллар зарцуулж буй бөгөөд дээрх үзүүлэлтүүд жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Түүнчлэн 2018 оны байдлаар дэлхий дахинд сонсгол бууралт, дүлийрэлтэй 466 сая хүн байгаагийн 34 сая нь хүүхэд бөгөөд хүүхдийн сонсгол бууралтын 60 хувь нь сэргийлж болох шалт-гаануудаас үүсдэг аж. Өөрөөр хэлбэл, бид сонсголын эрхтнээ хамгаалж, урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн үг.

Чихэвч сонсголын эрхтэнг шууд гэмтээдэг

Дууны даралт ба сонсох мэдрэмжийн хамаарлыг децибел гэх нэгжээр илэрхийлдэг ба хүмүүсийн харилцан ярианы түвшин 60 децибел байдаг бол онгоц буух үеийн чимээний түвшин 110 децибел байдаг. Харин өнөө цагт үйлдэрлэгдэж буй хөгжим тоглуулагч, ухаалаг утас зэргийн чангаруулагчийн дээд түвшин 120 децибел байдаг байна. Өөрөөр хэлбэл, хөгжмөө эцэст нь тавьж сонсох нь онгоц буух үеийн дуу чимээтэй тэнцэж байна гэсэн үг. ДЭМБ-ын судалгаагаар 85 децибел хэмжээгээр, нэг цаг чихэвч ашиглахад сонсголын эрхтэн гэмтдэгийг тогтоосон юм. Хүний чихийг гадна, дунд, дотор гэж хуваадаг.

Гадна, дунд чих нь дуу дамжуулах үүрэгтэй бол дотор чих дууны дамжиж ирсэн механик энергийг биологийн энерги болгож, сонсголын мэдрэлээр дамжуу лах үүрэгтэй байдаг. Харин чихэвчээр сонсож буй чанга дуу чимээ таны тархинд байрлах олон давхар хамгаалалт бүхий дотор чихэн дэх сормослог эсийг гэмтээж, улмаар сонсгол бууралт, дүлийрэлд хүргэдэ мөн чихэвчнээс болж сонсгол буурвал сэргэх боломжгүй

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах