Чихэр их хэрэглэдэг хүн батганаас хэзээ ч салахгүй

Чихэр болон чихэрлэг бүтээгдэхүүн муу гэдгийг мэдсээр байж өөрөө ч хэрэглэн хүүхдэдээ ч чихэр идүүлсээр байгаа юм биш биз? Тэгвэл яагаад сахараас татгалзах ёстой талаар дараах мэдээг уншаад үзээрэй.

  1. Сахарын хэрэглээ ихдэх нь нойрны асуудал үүсгэнэ. 2016 онд энэ талаар нэгэн сонирхолтой судалгаа хийгдсэн байна. Судалгаанд хамрагдагсдыг 2 бүлэг болгон хуваагаад нэг бүлгийн хүмүүст сахарын хэрэглээг багасган, нөгөө бүлгийн хүмүүст хүссэн хэмжээгээр нь чихэрлэг бүтээгдэхүүн идүүлж байсан байна. Үр дүнд нь эхний бүлгийн хүмүүсийн гүн нойрны хэмжээ илүү урт байжээ. Гүн нойрны үед хүний дархлааны эсүүд шинээр үүсч, бодисын солилцоо эрчимждэг. Харин 2р бүлгийнхэн буюу өөрийн хүссэн хэмжээгээрээ сахар хэрэглэж байсан хүмүүсийн гүн нойрны хэмжээ маш богинохон байжээ. Нойроо хүргэхгүйн тулд кофе уудаг хүмүүс ч гэсэн кофенд агуулагдаж байгаа сахарын хэмжээнээсээ хамааран сэргэдэг гэж үзэж байна. Мөн каффейн ч нөлөөлнө.нойргүйдэл-н зурган илэрц
  2. Чихэрлэг бүтээгдэхүүн нь хоолны дуршлыг дээд зэргээр нэмэгдүүлдэг. Сахар хэрэглэх үед хүний тархи допамин хэмээх нейротрансмиттер ялгаруулдаг. Уг бодис нь сэтгэл хангалуун байх болон аливаа зүйлээс таашаал мэдрэх үед ялгардаг. Иймээс чихэр болон чихэрлэг бүтээгдэхүүнийг хэрэглэх тусам улам идмээр санагддаг. Архи, тамхи, хар тамхины донтолтын механизмыг ч мөн энэхүү онолоор тайлбарладаг. Иймээс сахарт донтох нь онол, практикын хувьд аль аль нь боломжтой зүйл юм.хоолны дуршил нэмэгдэх-н зурган илэрц
  3. Сахар хэрэглэх тусам хүний бие дэх үрэвслийн процесс хурдасна. Сахарын хэрэглээ ихсэх үед нойрсолт буурч, чанаргүй болдог талаар дээр дурдсан. Тэгвэл нойр муу байх тусам үрэвсэл илүү явагддаг. Нөгөө талаараа сахарын их хэрэглээ нь бодисын солилцоог . удаашруулдаг тул батганаас эхлээд буглаа гэх мэт үрэвслүүдийг их үүсгэдэг. Өөрийн мэдэх хамгийн сайхан арьстай бүсгүйгээсээ сайхан арьсных нь гол нууцыг асуухад энгийн нүүрс-ус буюу чихэр шоколад, мөхөөлдөс, бялуу огт хэрэглэдэггүй гэж хэлж байсан юм. Чихэр их хэрэглэдэг хүн батганаас хэзээ ч салахгүй. Энгийн нүүрс-усны хэт их хэрэглээ нь гэдэсний хэвийн бичил биетнүүдийг устгадаг. Иймээс хэт их чихэр хэрэглэдэг хүүхдүүдийн ходоод гэдэс гадны зүйлд амархан харшилж, хоолны хордлого амархан үүсдэг. Гэдэсний хананд хүүхдийн дархлаа тогтолцооны ихэнх эсүүд боловсрогдон хадгалагдаж байдаг. Иймээс бага насны хүүхдийн хооллолт нь ирээдүйн дархлаа тогтолцоог нь шийдэх тул маш анхаарал болгоомжтой байх хэрэгтэй байдаг. Сахар их агуулсан хүнсний бүтээгдэхүүний улмаас ходоод гэдэсний хэвийн бичил биетэн алга болсноор хүүхэд өвчлөмтгий, харшламтгай болдог.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах