ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН САЙДУУД ХЭН БАЙХ ВЭ?

Олон нийтийн дунд шинэ ЗГ-ын бүтэц нэлээд хүлээлт үүсгэж байна.

Сайдууд нь хэн байх бол? Яамдын бүтцэд өөрчлөлт орох уу? зэрэг олон асуулт гарч ирж байгаа. Одоо сонсогдоод байгаа зарим мэдээллээр бол БСШУСЯ-ыг 2-3 хувааж магадгүй байна. Учир нь тус яам нь 3-4 салбарын асуудлыг эрхэлдэг ч, хүний нөөцийн хувьд бусад яамдтай ижил тоотой байдаг. Ачаалал их, хариуцах салбар олон байдаг тул Соёл, Боловсрол, ШУ, инновацийн гэсэн үндсэн хэсгүүдэд хуваагдаж магадгүй байгаа тухай яриа байгаа юм. Хэрэв боловсрол болон соёлын яамыг тусад нь байгуулах бол Соёлын сайдад тохирох хүн нь Төрийн шагналт найруулагч Н.Наранбаатар гэх яриа гараад эхэлжээ.

Ер нь энэ мэтчилэн нүсэр бүтэцтэй, олон салбар хариуцсан яамдыг мэргэжлийн чиг баримжаагаар нь салгаж байгаа шигээ мэргэжлийн бус хүнээр салбарын үйл ажиллагааг удирдуулдаг буруу жишгээсээ салах хэрэгтэй шаардлага гарч ирж байна. Үнэхээр ч бодлого ярьж гарч ирсэн шигээ хөгжлийг зорьж байгаа бол салбар бүрт мэргэжлийн нүдээр харж, менежмент хийх чадвартай хүнээр сайд томилох явдал юм. Улс орны хөгжлийн бодлогыг амжилттайгаар хэрэгжүүлэх гол арга зам бол ердөө л энэ.

Сүүлийн жилүүдэд салбарын яамдыг мэргэжлийн хүн бишээр зогсохгүй голдуу давхар дээлтнүүд удирдаж ирсэн нь үйл ажиллагааг нь ч, нэр хүндийг нь ч унагаж ирсэн гэж олон нийт дүгнэдэг. Тиймээс ч нэг намыг олонхоор нь сонгож, “Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрийг нь үнэлэхдээ тэд салбарын яамдыг мэргэжлийн хүнээр нь удирдуулах байх гэсэн хүлээлттэй байгаа юм. Хичнээн сайхан хөтөлбөр боловсруулаад хэрэгжүүлэх арга зам нь буруудвал үр дүн өөр гардаг шиг, мянган сайхан бодлого байгаад салбараа олоогүй удирдлага бол үйл ажиллагааны чөдөр тушаа болох биз.

Тиймээс ч олон нийтийн зүгээс дараах байдлаар салбарын сайдуудыг нэрлэж эхэлжээ. Таны санал…? Соёлын сайд: Н.Наранбаатар /Төрийн шагналт найруулагч/ Боловсролын сайд: П.Наранбаяр /Шинэ Монгол сургууль/ Эрүүл мэндийн сайд: Ж.Чинбүрэн /МУГЭ/ Сангийн сайд: Х.Булгантуяа Хууль зүйн сайд: Б.Энхбаяр /дэд сайд асан/

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах