ШИНЭ ТӨРЛИЙН “КОРОНАВИРУС” ЯПОНД БҮРТГЭГДЛЭЭ

Японд амьдардаг БНХАУ-ын иргэнээс шинэ төрлийн “коронавирус” илэрснийг Японы Эрүүл мэндийн яам мэдэгдлээ6

Энэ вирусийг БНХАУ-ын төв хэсэгт дэгдсэн уушгины хатгалгаа өвчний шалтгаан гэж үзэж байгаа юм. 30 эргэм насны эрэгтэй Японд очихоосоо өмнө БНХАУ-ын Ухань хот руу зорчсон байжээ. Өнгөрсөн баасан гарагаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн өвчтөн эдгэрсэн учир лхагва гарагт эмнэлгээс гаргасныг мэдэгдэлдээ дурдсан байна.

Дээрх мэдэгдлийн дараа Японы амны хаалт үйлдвэрлэдэг болон эрүүл мэндийн салбарын компаниудын хувьцаа өсөж эхэллээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах