ШТС-аас 200м зайд гарч байгаа галыг унтрааж чадахгүй байна

ХАР ЦААСНЫ ҮЙЛДВЭРТ ГАРСАН ГАЛЫГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн  22 дугаар хорооны нутаг Орбитод “Петровис”-ын агуулахын ойролцоо гал гарч байна. Дуудлагын дагуу онцгой байдлын албаны таван машин ирж ажилласан боловч ус нь хүрэхгүйн улмаас галыг унтрааж чадахгүй, нэмэлт хүч хүсчээ.

Гал түймрийг унтраахад иргэдийн туслалцаагүй гал түймэр унтраах аврах ангийн алба хаагчид унтраахаар их хэмжээний гал түймэр гэдгийг алба хаагчид хэлж байна. Гал түймэр дээврийн цаас шатсаны улмаас гарчээ.

Эх сурвалжуудын хэлж буйгаар дээврийн хар цаасны үйлдвэрийн хашаанд гал гарсан байна.

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр галын дуудлага 14:52 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 40 гаруй алба хаагч гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Харин гал түймэр гарсан агуулахаас 200 метрийн зайд “Петровис” ШТС байрлаж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах