ШУУД: Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 2020 оны эцэс хүртэл сунгалаа

Мөнгөний бодлогын хороо ээлжит шийдвэрээ танилцуулж байна.

Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав.

Эргэн төлөлтөд нь бэрхшээл учирсан, иргэдийн хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг аравдугаар сарын 1 хүртэл  түр царцаасан байв. КОВИД 19-ийн улмаас бизнес, эдийн засгийн сорилт байсаар байгаа тул энэ шийдвэрийг гаргажээ.  Иймд хэрэглээний зээлийн эргэн төлөлтөө царцаах хүсэлтэй иргэд зээл авсан банкуудад хандан, гэрээгээ шинэчлэх хэрэгтэй. Энэ шийдвэрийг гаргах болсон үндэслэл нь цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн идэвхжил саарсантай холбоотой юм байна.

4-5 дугаар саруудад 7 хоногт дунджаар 9000 хүн хэрэглээний зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулжээ. Харин сүүлийн саруудад 3000 болж буурчээ. Гэсэн хэдий ч эдийн засгийн идэвхжил хэзээнээс сайжрах нь тодорхойгүй байна. Манай улсад нийт 76 мянган иргэн хэрэглээний зээл авчээ. Тэд зээлийн эргэн төлөлтөө түр хойшлуулснаар муу зээлдэгч болохоос сэргийлэх, хугацаа хэтэрсэн болон муу зээлийн дүнг өсгөхгүй байхыг зорьжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах