“Эрдэнэт үйлдвэр”-ийн хуучин орлогч болон газрын дарга нар 8 сая гаруй доллар угаажээ

“Эрдэнэт” үйлдвэрийн хуучин удирдлагууд оффшор бүсээр дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн хуучин орлогч болон газрын дарга нар 2006-2018 онуудад оффшор бүсээр дамжуулан мөнгө угааж байсныг илрүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тэд Их Британи болон Виржина аралд компани байгуулан, уг компаниараа дамжуулан “Эрдэнэт” үйлдвэрт бараа шахдаг байжээ.

Улмаар шахсан барааныхаа ашиг болох 8 сая гаруй доллараа олон сая болгоод Латви улсаас Эстони болон Литва улсын банкинд хадгалдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.

Харин мөнгөө Монгол руу оруулж ирэхдээ 2 машин, 4 орон сууц болгон оруулж ирсэн байна. Мөн үлдэгдлийг нь холбогдох банкинд одоо хүртэл хадгалж байгаа гэнэ. Түүнчлэн эх сурвалжийн мэдээлснээр тэд Хонконгод ч хадгаламж нээгээд амжсан бололтой.

Юутай ч мөнгө угаасан байж болзошгүй энэхүү хэргийг хуулийнхан илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Ийнхүү хуулийнхан оффшорын ажлыг эрчимжүүлж эхэлсэн бололтой.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах