Э.Бат-Үүл нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт эхэлсэн.

Шүүх хуралд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Г.Орхон “…миний бие ХӨСҮТ-с өгсөн зааварчилгааны дагуу 2020 оны 03 дугаар сарын 10-с доод тал нь 3 дугаар сарын 24-нийг хүртэл гэрийн хөл хорионд байх үүрэгтэй болоод байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн.

Шүүх уг хүсэлтийг хүлээн авч Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдааныг маргааш буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан билээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах