Э.Гэрэлт-Од: Иргэд бидний төлөө шийдвэр гарган хэрэгжүүлэх хамгийн ойрын удирдлага нь ИТХ юм


МУБИС-ийн Улс төрийн тэнхимийн багш, улс төр судлаач, доктор /Phd/ Э.Гэрэлт-Одоос маргааш болох орон нутгийн сонгуулийн ач холбогдлыг тодруулсан юм.   

​ИТХ яагаад чухал вэ. ИТХ-ын эрх мэдлийн хүрээг тайлбарлана уу? 
-ИТХ хурал бол орон нутгийн түвшинд төлөөллийг хэрэгжүүлэх, иргэдийг оролцуулах, хамтран шийдвэр гаргах, ардчиллыг бэхжүүлэх үүрэгтэй орон нутгийн эрх барих байгууллага юм. ИТХ-ыг 4 жил тутамд сонгуулиар байгуулдаг. ИТХ нь Үндсэн хууль, хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд төрийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах, нутаг дэвсгэрийн нэгж ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэрийг хурдан шуурхай зөвлөлийн зарчмаар гаргадаг.

Орон нутгийн сонгуульд залуусыг хэрхэн оролцоосой гэж хүсэж байна вэ?
-ИТХ-ийн сонгуульд залуучуудыг идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна. Учир нь таны төлөө шийдвэр гаргах, хэрэгжүүлэх танд хамгийн ойрын удирдлага. Нөгөө талаас та ИТХ-д оролцсоноор өөрийн амьдарч буй орчинд тулгарч байгаа асуудлаа шийдвэрлэхэд оролцох, зөвлөлдөх, хамтран шийдвэр гаргах боломж бүрдэх юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах