Японд гацсан монгол иргэдийн визийг сунгахаар боллоо

Коронавирусийн тархалтаас үүдэн эх орондоо буцах боломжгүй байгаа Япон Улсад богино хугацаагаар зорчиж буй богино хугацааны визтэй иргэд болон их дээд сургуулиа төгссөн оюутан, ажлын гэрээний хугацаа нь дууссан дадлагажигч ажилтнуудын визийг тухай бүр сунгахаар болжээ.

Тодруулбал Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ-ны зүгээс Японы Цагаачлалын газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзан энэ асуудлыг шийдвэрлүүлжээ. Энэ хүрээнд Япон орон даяарх Цагаачлалын газрын орон нутгийн салбаруудад манай улсын иргэдийн визийг зохих журмын дагуу сунгах юм.

Эх сурвалж: Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах