Японы сайд хүүхдээ асрах чөлөө авахаар болжээ

Япон улсын Байгаль орчны сайд Шинжиро Коизүми хүүхдээ асрах чөлөө авахаар шийджээ.

Коизүми сайд болон түүний гэргий, телевизийн хөтлөгч Кристель Такигава нар хэдхэн долоо хоногийн дараа анхны хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байгаа юм.

Эрчүүд хамтран ажиллагсдынхаа нуруун дээр өөрийн хийх ёстой ажлаа нэмж даалган, бусдад төвөг учруулна гэж үздэг учраас эцгийн амралтаа авч чаддаггүй гэнэ

Хүүхдээ төрсний дараа Шинжиро Коизүми гурван сарын хугацаанд хоёр долоо хоногийн амралт авч, ажлаа алдагдуулахгүйн тулд алсын зайнаас богино хуваарийн дагуу ажиллах гэнэ. Мөн ажиллагсадтайгаа видео хурал хийж, цахим шуудангаар харилцаж байхаар төлөвлөжээ.

Түүний энэ шийдвэрийг Либераль ардчилсан намын зүгээс багагүй шүүмжилжээ. Гэвч түүний энэхүү шийдвэр “аавын амралт”-ад хандах Японы нийгмийн уур амьсгалыг өөрчлөх ач холбогдолтой гэж үзсэн байна. Япон улсад хүүхдээ асрах чөлөөг хуулийн дагуу эцэг, эх хоёул эдлэх эрхтэй ч эрчүүдийн маш бага хувь нь амралтаа авдаг байна.

Учир нь хамтран ажиллагсдынхаа нуруун дээр өөрийн хийх ёстой ажлаа нэмж даалган, бусдад төвөг учруулна гэж үздэг учраас амралтаа авч чаддаггүй гэжээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 2019 оны есдүгээр сард Шинжиро Коизүмийг Байгаль орчны сайдаар томилсон байна. Nikkei сонин болон Tokyo TV сувгийн судалгаагаар сайд Коизүми нь Шинзо Абэгийн дараа орох нэр хүндтэй улс төрч аж.

Эх сурвалж: RBC

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах