Япон улсад дөрвөн өдөр дараалан 1,000-аас дээш халдварын тохиолдол бүртгэгджээ

Ням гарагт Япон улсад коронавирусийн халдварын 1,021 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь сүүлийн дөрвөн өдөр дараалан мянгаас дээш тооны тохиолдол илэрсэн явдал болжээ.

 Өчигдрийн байдлаар тус улсын нийт халдварын тохиолдол 56,850 хүрсэн байна.

Нийслэл Токио хотод шинээр 260 тохиолдол нэмэгдсэн ба сүүлийн таван өдөр дараалан 200-аас дээш тохиолдол нэмэгджээ.

Тус хотод цар тахал эхэлсэн цагаас хойш нийтдээ 17,714 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.  Ням гарагийн 260 тохиолдлын 53 хувь нь 20-30 гаруй насны залуус байгааг Токио хотын захиргаа мэдээлжээ.

Японы нийслэлд өчигдөр хоёр өндөр настан Covid-19 өвчнөөр нас барж, нийт эндэгдлийн тоо нь 340 хүрсэн байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах