ҮЙЛДВЭРИЙН ТОГООНД УНАСАН ИРГЭДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД БАЙНА

“Өлөн боловсруулах үйлдвэр”-ийн өлөнгийн өнгөр чанах тогоонд гурван хүн унажээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Өлөн боловсруулах үйлдвэр”-ийн өлөнгийн өнгөр чанах 3.5х2.5 метрийн хэмжээтэй тогоонд тус үйлдвэрийн ажилтан тус дүүргийн харьяат 44 настай, эрэгтэй Б, БНХАУ-ын иргэн 36 настай, эрэгтэй Ш, 34 настай, эрэгтэй Л нар унасан тухай дуудлагыг өчигдөр Онцгой байдлын газар 14:23 цагт хүлээн авжээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход тухайн иргэд хордож, ухаан алдсан байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

ОБЕГ-аас өнөөдөр 05:40 цагийн орчимд ХЯТҮТ-ийн их эмч Н.Чингүүнээс иргэдийн биеийн байдал ямар байгаа талаар тодруулахад “Тогоонд унасан хоёр иргэний биеийн байдал хүнд, ухаангүй, нэг иргэн ухаан орсон, биеийн байдал нь хүндэвтэр байна.

Мөн тус үйлдвэрийн хоёр ажилтан хордлогын шинжтэй ирсэн бөгөөд биеийн байдал нь дунд зэрэг байгаа” тухай мэдээлжээ.

 

Эх сурвалж: ОБЕГ

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах