Үргүйдлийг эмчилдэг гэх эмийг хууль бусаар оруулж ирэн худалдаалж байжээ

Үргүйдлийг эмчилж, үр шилжүүлэн суулгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн байгууллагаас хамтарсан шалгалт хийжээ.

Уг шалгалтаар зарим эмнэлэг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, тариа, биологийн идэвхт бүтээгдэхүүн борлуулж байсан нь илэрсэн байна. Тэдгээр эм, бэлдмэлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, ченжүүдээс худалдаж авдаг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа аж.

Албаны эх сурвалжийн хэлснээр “RMC, Си эл даблью эйч, “Өөжин мед” эмнэлэг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эм, аминдэм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгч нартаа борлуулж, санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлддэг, тайвшруулах, нойрсуулах үйлчилгээтэй, Монгол Улсад бүртгэлгүй аминдэмүүдийг хадгалж, худалдаалж байжээ.

Манай улсад эмэгтэйчүүдийн үргүйдлийг эмчлэх үйлчилгээтэй гэх “Прогинова”, “Цетротид” гэдэг эм, тариа нь 680-750 мянган төгрөгөөр худалдаалагддаг аж.

Гэтэл “Юнимед” эмнэлэг нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хувь хүний оруулж ирсэн,

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах