Өнөөдрөөс баар, цэнгээний газрыг нээлээ

     Нийслэлийн онцгой kомиссоос гаргасан шийдвэрийн талаар нийслэлийн онцгой комиссын гишүүд танилцууллаа.

Өнөөдрөөс эхлэн нийслэлд байрлах 81 баар, цэнгээний газар халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хэвийн ажиллахаар боллоо. Эдгээр газруудад мэргэжлийн хяналтаас байнга хяналт шалгалт хийгээд торгох, тухайн зөрчлөө арилгах хүртэл түр хугацаагаар хаах, тусгай зөвшөөрлийг цуцлуулах арга хэмжээ авна гэдгээ мэргэжлийн хяналтаас тодотгов.

Нийт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд МХЕГ-аас гаргасан 20 заалт бүхий зөвлөмжийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг санууллаа.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах