ӨНӨӨДӨР 260 ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРНЭ

Өнөөдөр БНСУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ. Иргэдийн авч ирэх тусгай үүргийн онгоц өнөөдөр 08.40 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус нислэг 17.00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. 

Түүнчлэн УОК-оос энэ сард 14 нислэг үйлдэж 3500 орчим иргэнээ авч ирэх шийдвэр гаргаад байгаа. Тодруулбал,

Наймдугаар сарын 5-нд Сиатлл-Улаанбаатар

Наймдугаар сарын 6-нд Шинэ Дели-Улаанбаатар

Наймдугаар сарын 7-нд Токио-Улаанбаатар

Наймдугаар сарын 8-нд Франкфурт-Улаанбаатар
Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар
Наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар
Наймдугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит
Наймдугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар
Наймдугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
Наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
Наймдугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
Наймдугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах