120 адууг хулгайлж, нядалж зарсан бүлэг этгээдийг…

Монголд хамгийн их бүртгэгддэг мөртлөө ямар ч ял шийтгэлгүй хоцордог хэргийн тэргүүн эгнээнд малын хулгай ордог. Үүний талаар дуугарах ёстой газрууд сүртэй дуугарч чаддаггүй бол цагдаа нар чадахаараа тэмцэж байгаа жишээ бол энэ. Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид 2020.01.15-16-нд шилжих шөнө адуу нядалж зардаг байсан бүлэг хулгайчдыг баривчилжээ. Тэд 10 удаагийн үйлдлээр нийт 120 гаруй адууг нядалж зарсан байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү өөрийн албан ёсны твиттер хуудсандаа жиргэжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах